Dark Light
Нийгэм | 2021-07-07

Шархад дэд төвийн инженерийн шугам сүлжээний зураг төслийн ажил явагдаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянзүрх дүүргийн 19, 24, 9, 17-р хороодод буюу нийт 124 га газарт “ШАРХАД ДЭД ТӨВ”-ийн бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Өнөөдөр зам дэд бүтцийн асуудлаар “Улаанбаатар хотыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл”-ийн зохицуулагч Д.Авирмэд болон бусад албаныхантай хамтран газар дээр нь ажиллалаа.  Дэд төвийн төлөвлөлтийн дагуу доорх бүтээн байгуулалтууд хийгдэх зам талбай, газар чөлөөлөлтийн байршлуудаар биечлэн явлаа. Мөн газар нутгийн онцлогийн дагуу хөрсний ус ихээр нэвчдэг хэсгүүдэд онцгойлон анхаарал хандуулж ажиллах чиглэлийг төслийн инженерийн багийнханд өглөө. Иргэдийн зүгээс үнэхээр хүлээлттэй байсан сэтгэгдэл маш өндөр байна гэдгээ илэрхийлж байна. Цаашид ажил хурдацтай үргэлжлэхэд иргэд, оршин суугчид та бүхний оролцоо хамгаас чухал гэдгийг онцлон хэлмээр байна. Тиймээс амьдрах орчноо сайжруулж, ая тухтай эко орчныг бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллахыг хүсье!    

Шархад дэд төвийн хүрээнд: 

8.87км авто зам

2.9 км үерийн далан суваг

2x1,000 м3 эзлэхүүнтэй шинэ усан сан 

6.8 км Ус хангамжийн шугам сүлжээ

5 км Бохир усны шугам сүлжээ

2.58 км дулаан хангамжийн шугам сүлжээ

23 км цахилгаан хангамжийн шугам сүлжээ

5.5 км мэдээлэл холбооны шугам сүлжээ байгуулагдана. 

Мөн нийгмийн дэд бүтцийн хүрээнд 2.6 га газарт цэцэрлэгт хүрээлэн, мэдээлэл холбооны нэгдсэн төв, 240 хүүхдийн цэцэрлэг, олон нийтийн хөгжлийн төв, спорт цогцолбор болон орлогод нийцсэн ногоон орон сууцыг үе шаттайгаар барьж байгуулахаар төлөвлөж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10