Dark Light
Нийгэм | 2021-07-08

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд сэлэхээр голын усанд орж амиа алджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багийн “Цагаан-Эрэг” гэдэг газар 5 хүн зугаалж явснаас 1 хүн “Дэлгэрмөрөн” голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 7-ны өдрийн 16:00 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 7 км замыг туулан 16:14 цагт очиж, тус аймгийн Шинэ-Идэр сумын харьяат иргэн Б /32 настай, эрэгтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/-ын цогцсыг мөн өдрийн 16.46 цагт “Дэлгэрмөрөн” голын усны мандал /осолдсон газраас 2 км-ын зайтай/-аас олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19