Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаанчулуут багийн “Ганц бургас” гэдэг газар тус аймгийн Баянхонгор сумаас Эрдэнэцогт сумын чиглэлд суудлын автомашинаар зорчиж явсан 5 зорчигч “Түйн” голын усанд автомашинтайгаа суусан тухай дуудлагыг долдугаар сарын 07-ны өдрийн 20:23 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 12 км замыг туулан 20:45 цагт очиж, “УАЗ-3303” загварын суудлын автомашин “Түйн” голын усанд сууж, дотор нь жолооч Д /35 настай, эрэгтэй/, зорчигч Н /33 настай, эмэгтэй/, Б /10 настай, эрэгтэй/, А /7 настай, эмэгтэй/, Д /4 настай, эрэгтэй/ нар байсныг эсэн мэнд аюулгүй газарт гаргаж, автомашиныг татан гаргах боломжгүй тул орхижээ.
АДМИН








Нийгэм







