Dark Light
Нийгэм | 2021-07-08

Нэр бүхий прокуроруудад сахилгын шийтгэл оногдуулжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын ерөнхий прокурорын тушаалаар байгуулагдсан хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдэж олны анхаарал татсан, мөн хуулийн байгууллагын ажилтнууд холбогдсон хэргүүдийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх ажлын хэсгээс 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 114 хэргийг хянаж танилцан, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх үүрэг өгч ажилласнаас 20 хэргийг шүүхэд шилжүүлж, 30 хэргийг хааж, 1 хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлсэн байна.

Мөн “иргэн Д.Янжинхорлоотой холбоотой хэргийг шийдвэрлэхдээ хувийн сонирхлоор хандсан” гэх мэдээллийн мөрөөр дээрх хэргийг дахин шалгуулж, шийдвэр гаргасан прокуроруудыг мэргэжлийн алдаа гаргасан эсэх талаар Прокурорын мэргэжлийн зөвлөлөөр дүгнэлт гаргуулж нэр бүхий прокуроруудад сахилгын шийтгэл оногдуулжээ.

Эх сурвалж: Прокурорын Ерөнхий газар


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10