Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн Удирдлагын захиргаанаас эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа амьдрах орчин, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийн хүрээнд Хас банктай байгуулсан ерөнхий гэрээнд заагдсан цалингийн зээлийн хүүг бууруулах хүсэлт гаргасныг банк хүлээн авч цалингийн зээлийн сарын хүү 1,4% байсныг 1,2% болгон бууруулав.
Мөн ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд “Соргог Баян далай” ХХК-тай SHUUT Hothon байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу цаг үеийн хүнд байдал үүсч орон сууцны үнэ өссөн хэдий ч зах зээлийн үнээс даруй 400,000- 600,000 төгрөгийн хямд үнээр 14 эмч, эмнэлгийн ажилтныг хөнгөлөлттэй үнээр хамруулаад байна.
Хас банк байр авах ажилчдын хүсэлтийг хүлээн авч шалгуур хангасан ажилтнуудад 6 хувийн зээлийн санхүүжилт хангалтгүй байсан хэдий ч банкны эх үүсвэрээр Орон сууцны зээлийг богино хугацаанд шийдвэрлэн өгч хамтран ажиллаа.

АДМИН








Нийгэм







