Өнөөдөр буюу долдугаар сарын 8-ны өдөр Монголын морин спорт уяачдын холбоо, Бөхийн холбоо, Сурын холбоо болон ТББ-ууд нэгдэн ҮАБЗ-д шаардлага хүргүүлж, төв талбай дээр тайван жагсаал зохион байгуулж байна.
Энэ үеэр уяач Б.Нямжав "Өнөөдрийг хүртэл хугацаанд Үндэсний их баяр наадам тасалдаж байгаагүй. Наадмыг цуцалж байгаа нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж үзэж байна.
ҮАБЗ-ийн яаралтай хуралдуулж, Өнөөдрийн 15:00 цагаас өмнө хариу өгөх ёстой. Хэрэв хүлээн авахгүй, татгалзсан хариу өгвөл тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ. Бидэнтэй хамт Нэхүүл хөдөлгөөн, Босоо хөх Монгол бүлгэм нэгдсэн байгаа. Наадмыг заавал 7-р сарын 11-нд хий гээгүй. Бөх, сур, морин уралдааны хугацааг өөрчлөөд хийх боломжтой" гэлээ.
АДМИН






Нийгэм




