Dark Light
Нийгэм | 2021-07-08

Цахим орчинд залилан хийсэн этгээдүүдэд 5-8 жилийн хорих ял эдлүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүгийн цагдаагийн албанаас цахим орчинд ихээр үйлдэгдэж буй гэмт хэргийн талаарх мэдээллийг өгөв.

Энэ талаар эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Тайван "Монгол улсад ихээр үйлдэгдэж буй нийгэмд хор хохирол ихтэй гэмт хэргүүд нь цахим залилан, цахимаар худал мэдээлэл тараах, насанд хүрээгүй хүүхдэд садар самууныг сурталчлах, цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулах зэрэг нь түгээмэл гарч байгаа. Тухайн этгээдүүд цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.

Жишээлбэл, иргэдийн фэйсбүүк хаяг руу нэвтэрч, ойр дотны хүмүүсээс нь мөнгө залилж авах, банкны нэвтрэх нэр болон нууц үгийг мэхэлж авах болон таах зэргээр хохироож байна. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргийг үйлддэг этгээдүүдийг олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг явуулж, шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн бөгөөд 5-8 жилийн хорих ялаар шийтгүүлсэн" гэлээ.

Шалгалтын явцад иргэд цахим хаягийнхаа нууц үгийг гар утасны дугаар, төрсөн өдрөөрөө хийх, цахим хаягийнхаа хамгаалалтын горимуудыг бүрэн ашиглахгүй байгааг анхааруулав.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10