Dark Light
Нийгэм | 2021-07-08

Танкчдад баяр хүргэж амжилт хүсэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

          Монгол Улс, Оросын Холбооны Улсын хамтарсан “Сэлэнгэ-2021" байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн хоёрдугаар шатны төлөвлөлтийн хуралд Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчнийг төлөөлж ирсэн Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн штабын дарга, хошууч генерал И.Б.Тимофеев, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга бригадын генерал Л.Онцгойбаярын урилгаар “Армийн тоглолт-2021” олон улсын цэргийн наадамд Монгол Улсыг төлөөлж оролцох танкны биатлоны баг, тамирчдын бэлтгэл, сургуулилттай танилцуулсан юм. 

          Энэ үеэр хошууч генерал И.Б.Тимофеев “Өөрийн орноо төлөөлөн энэхүү нэр хүндтэй тэмцээнд оролцож байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчдад амжилт хүсье. Танай цэргийн алба хаагчдын эрэмгий, баатарлаг, дайчин чанартайг мэдэж байгаа учир амжилт дагуулна гэдэгт итгэл төгс байна” хэмээн Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчдад урам өгч, амжилт хүслээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10