Dark Light
Нийгэм | 2021-07-08

"Akuma zone" авто сүлжээ Яаралтай түргэн тусламжийн 62 автомашины моторын тосыг үнэгүй сольж өгчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хотын хэмжээнд яаралтай түргэн тусламжийн нийт 62 автомашин байдаг ба энгийн үед өдөрт нийслэлийн хэмжээнд 600-700 орчим дуудлагад явдаг байна. Харин цар тахал тархсан энэ үед ачаалал нь 30 хувиар нэмэгджээ. 

Дуудлага бүр нь хүний амь нас, эрүүл мэндийн үнэтэй, минут, секунд бүртэй уралдаж ажилладаг эмч, сувилагч нарын техникийн нөхцөлийг сайжруулж автомашинуудад нь үйлчилгээ үзүүлсэндээ Akuma zone авто сүлжээний хамт олон баяртай байна. Дуудлага бүртээ хурдан шуурхай хүрч амь бүрийг, эрүүл мэнд бүхнийг авран хамгаалах болтугай хэмээх ерөөлийг дэвшүүлжээ.  

Юу байна, юу чадна түүгээрээ хүч нэмж цар тахлын ард эрүүл энх, эсэн мэнд гарч, амар тайван амьдралдаа эргэн орохын төлөө иргэн бүр, аж ахуйн нэгж бүр хариуцлага хандлагаа сайжруулахыг Акума компанийн хамт олон уриалж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10