“Хубилай хаан” медаль гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр ШУА-ийн байранд боллоо.
Энэ онд Ардын хувьсгалын 100, Монгол улсад орчин үеийн Шинжлэх ухааны байгууллага байгуулагдсаны 100, ШУА байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байна. Тус ойн хүрээнд ШУА-аас “Хубилай хаан” медалийг дотоодын 4, гадаадын нэг эрдэмтэнд олгохоор болжээ.
Шинжлэх ухааны Академийн дээд шагнал болох “Хубилай хаан” медалийг шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан, эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүн нь олон улсын хэмжээнд үнэлэгдсэн, шинжлэх ухааны салбарт 20-иос доошгүй жил ажилласан, шинжпэх ухааны нарийн мэргэшлийн боловсон хүчин бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан мэргэжлийн өндөр ур чадвартай Монгол улсын болон гадаадын эрдэмтэнд, мөн Монгол улсын шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан төрийн зүтгэлтэн, хувь хүнд олгодог журамтай.
Түүхэн ой тохиосон өнөө жил тус нэр хүндтэй шагналыг Д.Баатар, Ж.Гүррагчаа, Л. Жаргалсайхан, Б.Цогтбаатар, И.В.Пузынин нарт олголоо.
АДМИН








Нийгэм







