Dark Light
Нийгэм | 2021-07-09

Завхан аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Жаргалант  багийн “Жаргалант-Уул” гэдэг газар долдугаар сарын 08-ны өдрийн 20:00 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөл болсон тухай мэдээллийг 20:10 цагт ООГХ-ээс цахим шуудангаар аймгийн Онцгой байдлын газар ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн боловч тухайн газар нь Сантмаргац сумаас зүүн хойд зүгт 10 км зайтай тул тус сумын иргэдэд бага мэдрэгдсэн, хохирол учраагүй тухай мэдээллийг Сантмаргац сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10