Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бор гол багийн “Цагаан булангийн хясаа” гэдэг газар 60 метрийн өндөр хадан хясаан дээрээс 1 хүн өөрийгөө буудаж 20 метрийн өндөр хадан дээр унасан бөгөөд цогцсыг буулгаж өгөх хүсэлтийг тус аймаг дах Цагдаагийн газраас долдугаар сарын 08-ны өдрийн 08:09 цагт аймгийн Онцгой комисст ирүүлсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 80 км зам туулан 12:00 цагт очиход тус аймгийн Түнэл сумын харьяат иргэн О /29 настай, эрэгтэй/ нь гэмт хэрэгт холбогдож Цагдаагийн байгууллагад шалгагдаж байх үедээ хадан хясаан дээр гарч өөрийгөө буудан нас барсан тул цогцсыг 20 метр өндөр хаднаас буулгаж Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлжээ.
АДМИН








Нийгэм







