ЭМЯ-наас ковид 19-ийн халдварын нөхцөл байдлын /2021.07.09/ мэдээллийг хүргэж байна.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: "Сүүлийн 24 цагт 60 - 80+ насны 5 хүн ковид 19-ийн халдвараар нас барлаа. Ингэснээр нийт нас барсан хүний тоо 660 боллоо. Эдгээр хүмүүс эмнэлэгт 8-20 хоног хэвтэн эмчлүүлж байгаад амьсгалын замын архаг дутмагшил, эмнэлгийн бус орчинд уушгинд үүссэн 2 талын хатгалгаа, бусад эрхтний дутагдал, артерийн даралт өндөр, зүрх судасны архаг дутагдал, элэг, бөөрний хавдар гэх мэт үндсэн архаг суурь өвчин хавсарсан хэлбэрээр нас барсан байна. Нас барсан хүмүүсийнхээ гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэв.
АДМИН








Нийгэм







