Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагт цар тахлын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэдэг билээ. Тэгвэл долоодугаар сарын 11-нээс эхлэн эл мэдээллийг шууд дамжуулан хүргэхээ түр зогсоохоор болсон байна.
"Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх мэдээллийг инфографик хэлбэрээр ЭМЯ-ны цахим хаяг болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нийтэлнэ. Долоо хоногт нэг удаа эрүүл мэндийн салбарын холбогдох хүмүүсийг хамарсан хэвлэлийн хурал зохион байгуулж, сэтгүүлчдэд асуулт асуух боломж олгоно.
Харин эмч, мэргэжилтнүүдийн зөвлөгөө ЭМЯ-ны цахим хаягаар тогтмол хүрнэ” гэдгийг тус яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээллээ.
АДМИН








Нийгэм







