Dark Light
Нийгэм | 2021-07-09

"Коронавирусийн дельта хувилбар 60%-аар илүү хүндрүүлэх эрсдэлтэй тул тархвал аюултай"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Халдвартай нэг хүн байхад гэр бүлийн бүх хүн өвчлөх өндөр эрсдэл бий. Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн дельта хувилбараас сэргийлж, гадаадаас ирж байгаа иргэдийг 14 хоног тусгаарлах санал хүргүүлсэн.

Дельта вирусийн халдвар хэрвээ тархвал халдвар авсан хүн маш түргэн хугацаанд хүндрэх аюултай. Тодруулбал, коронавирусийн дельта хувилбар нь альфа хувилбартай харьцуулахад эмнэл зүйн шинж тэмдэг нь 60 гаруй хувиар илүү хүндэрдэг.

Халдварлуулах чадвар нь өндөр тул гэр бүлийн хүрээнээс өөр хүнтэй уулзахгүй байх нь дельта вирусээс сэргийлж байгаа л хэрэг" гэв.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10