Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тэрээр "Төсвийн тодотголоор олгож буй эрүүл мэндийн салбар дахь 735 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг туйлын арвич хямгач, чухал гэсэн зүйлдээ зарцуулахыг хүсэж байна. Ирэх жил энэхүү мөнгөн дүнг зарцуулж чадахгүй ч байж магадгүй.
Эрүүл мэндийн салбарт гүйцэтгэлээрээ цалингаа нэмэх боломжтой болсон ч үүнийг бүрэн төгөлдөржүүлэхийг удирдлагуудад үүрэг болгож байна.
Хөл хориог сулруулж аж ахуй нэгжүүдийг нээснээр эдийн засаг сэргэх тал руугаа явж байгаа таатай мэдээлэл байна. Эдийн засаг 15,7 хувиар өссөн. 2020 оны тавдугаар сараас 59 хувиар нэмэгдсэн сайн мэдээтэй байна.
Бид эдийн засаг, эрүүл мэндийн салбараа аль алийг нь давхар авч явах шаардлагатай байна.
Нээгдээд явж байгаа эрүүл мэндийн салбарын нөр их хөдөлмөрийг хувийн хэвшлийнхэн хүндэтгэх ёстой. Халдвар тараах эрсдэлийг нэмэгдүүлж болохгүй.
Цаашид цар тахал хэрхэн яаж үргэлжлэхийг бид ч төдийгүй дэлхий дахин мэдэхгүй, таамаглаж чадахгүй байна. Харин бидний тэсвэр тэвчээр хэрэгтэй байна. Үүнд бид хэн нэгнийг буруутгаад хэрэггүй. Учир нь дэлхий дахинд мөн л ижил дүр зурагтай байна. Ийм л хүнд үеийг даван туулах хүн төрөлхтний нэг хэсэг болсон бид" гэв.
АДМИН








Нийгэм







