Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төсвийн тодотгол, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрээр Төсвийн тодотголоор олгож буй эрүүл мэндийн салбар дахь 735 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг туйлын арвич хямгач, чухал гэсэн зүйлдээ зарцуулахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн юм.
Эрүүл мэндийн салбарт гүйцэтгэлээрээ цалингаа нэмэх боломжтой болсон ч үүнийг бүрэн төгөлдөржүүлэхийг удирдлагуудад үүрэг болголоо.
Мөн тэрбээр "Эрүүл мэндийн салбарыг улс төрөөс ангид байлгана шүү. Цар тахлын энэ амаргүй үед улс төрийн асуудал байвал Ерөнхий сайд дээр ярь. Өмнө нь вакцин дээр ийм асуудал үүссэн. Цаашид энэ байдал тасрахгүй бол би зохион байгуулж байгаа хүмүүсийг нэрийг хэлнэ шүү.
Цар тахалтай тэмцэх ажлыг цалгардуулах үйл ажиллагааг тангараг өргөсөн улс төрч хийх ёсгүй. Монгол Улсын Ерөнхий сайд нэг номерийн мэдээлэлтэй хүн. Хөшигний урд, ард юу болж байгааг мэдэж байгаа.
Эрүүл мэндийн сайд асан хүмүүст хандан хэлэхэд, хууль бус үйлдлээ таслан зогсоохыг эелдгээр сануулж байна. Цаашлаад үргэлжлүүлбэл ерөнхий сайдын гүйцэтгэх засаглалын эрх мэдлээ хэрэгжүүлэх болно. Надад хуулиар олгогдсон эрх мэдэл бий. Ард иргэдээ хамгаалахын төлөө ингэхээс өөр арга байхгүй" гэв.
АДМИН








Нийгэм







