Dark Light
Нийгэм | 2021-07-09

Арьсны өвчин судлалын үндэсний төвөөс мэдэгдэл гаргалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Арьсны өвчин судлалын үндэсний төвөөс мэдэгдэл гаргалаа.

Мэдэгдэл-д

Арьсны өвчин судлалын үндэсний төв нь арьс харшил эмчилгээний гоо заслын чиглэлээр төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг хэдий ч цар тахлын энэхүү хүнд цаг үед ЭМС-ын баталсан тушаалын дагуу хэвтүүлэн эмчлэх нийт орны 60 хувьд коронавирусийн халдвартай өвчтнүүдийг эмчлэх зорилгоор 80 орыг дэлгэн ажиллуулж байна. 

Коронавирусийн халдвартай өвчтнийг хэвтүүлэн эмчлэх тасгийн 14 хоногийн тусгаарлалт, гэрийн 7 хоногийн ажиглалт тусгаарлалт, эмч, эмнэлгийн ажилтнууд халдвар авч өвдөх зэрэг олон шалтгаанаар хүний нөөцийн хомсдол гарч байгаа ч арьс, харшлын чиглэлээр эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлэн хичээж ажиллаж байна. 

2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр тус төвд эмчид үзүүлэх цаг авалгүй ирсэн иргэний мэдээллийн дагуу тус төвийн амбулаторид нэг эмч ажиллаж, бусад эмч нарыг коронавирусийн халдвараар өвдсөн мэт туйлширсан ташаа мэдээллийг өрөг.мн сайт олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацаж байгаатай холбоотой тус төвийн үндсэн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгааг мэдэгдэж байна. 

АӨСҮТ-ИЙН ЗАХИРГАА

 

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10