Dark Light
Нийгэм | 2021-07-09

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Улаанбаатар дахь Швейцарын Хамтын ажиллагааны төлөөлөгчийн газрын захирал Стефани Бурритай уулзлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Улаанбаатар дахь Швейцарын Хамтын ажиллагааны төлөөлөгчийн газрын захирал Стефани Бурриг 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд цар тахлын нөхцөл байдал, түүний эрсэг дархлаажуулалтын явцын талаар ярилцаж, хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд швейцарын талаас эмнэлгийн тоног төхөөрөмж, эм, хэрэгсэл олгож буйд сайд Б.Батцэцэг талархал илэрхийлэв.

Талууд хоёр талын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, манай улсын экспортыг төрөлжүүлэх боломжийн талаар санал солилцож, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтран ажиллах, сонгуульд харилцан дэмжлэг үзүүлэх зэрэг тодорхой саналуудыг хэлэлцэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10