Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Dance Chance хамтран Үндэсний хувцасны өдрийг тохиолдуулан "Дээлтэй Монгол наадам"-ыг цахимаар зохион байгуулж, Монголчуудын уламжлалт соёл түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор цахимаар үндэсний дээл хувцастай бүжгийн Дээлтэй Монгол Challenge уралдааныг эхлүүлж байна.
Уралдаанд оролцохыг хүссэн хүн бүрт нээлттэй бөгөөд энэхүү бүжгийг хийгээд фэйсбүүкд оруулахдаа DanceChance ДээлтэйМонголChallenge хаштаг заавал ашиглах юм.
Уралдаан 2021.07.09 - 08.09 хүртэл сарын хугацаанд зохион байгуулагдана.
Шагналын сан
1-р байр 1,000,000 төгрөг
2-р байр 500,000 төгрөг
3-р байр 300,000 төгрөг
Бүжгийн ая татах холбоос: https://www.youtube.com/watch?v=ah0r0w6fKTE&t=11s

АДМИН








Нийгэм







