Dark Light
Нийгэм | 2021-07-09

Ж.Баасанхүүг "Олимпын алтан од"-оор шагналаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсад олимпын хөдөлгөөнийг сурталчлан дэлгэрүүлэх, их спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн Монголын үндэсний олимпын хорооны түүхт 65 жилийн ойн хүрээнд дараах хүмүүсийг шагналаа. 

МҮОХ-ны дээд шагнал “Олимпын Алтан од” одонгоор: 

-Монголын олимпын түүх судлалын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ж.Баасанхүү

“Алтан очир” одонгоор:

-Хил хамгаалах ерөнхий газрын Захиргаа удирдлага эрхэлсэн дэд дарга, хошууч генерал Ш.Лхачинжав

-Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч  Ц.Цогтбаяр

-Монголын шатрын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Наранбаатар

“Олимпын алдар” одонгоор: 

-Монголын мастеруудын БТСХ-ны дэд ерөнхийлөгч Я.Жаргалсайхан 

-Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн офицер Ж.Ганбаатар

-Монголын шатрын холбооны тамирчин Б.Гүндаваа 

“Алтан медаль”-иар:

Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга И.Отгонбат нарыг тус тус шагнав.

Шагналыг МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар гардуулан өгөв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19