Dark Light
Нийгэм | 2021-07-10

Зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах хүсэлтэй төрийн албан хаагчдын АНХААРАЛД

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийг 2021 оны 12 дугаар сарын 31 өдрийг хүртэл сунгасантай холбогдуулан “КОВИД-19” цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажилд онцгой үүрэг хүлээн ажиллаж байгаа төрийн жинхэнэ болон төрийн үйлчилгээний алба хаагчдын түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамрагдан гэрээ байгуулсан иргэдийн зээлийн эргэн төлөлтийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл дахин хойшлуулж байна.

Уг шийдвэрийн дагуу бид халдварт өвчний тархалтаас сэргийлэх үүднээс иргэдийн хүсэлтийг доорх линк болон зөвхөн мессежээр хүлээн авна.

https://forms.gle/MaimeUh4rjnPMoz49    

8611-6953  /зөвхөн мессежээр хүлээн авна/

Төрийн албан хаагчдын хүсэлтийг 2021 оны 07-р сарын 22-ны 00:00 цаг хүртэл хүлээн авах бөгөөд дараах мэдээллийг бөглөнө. Үүнд:

- Овог, нэр

 - Регистрийн дугаар

- Утасны дугаар 

- Е-майл хаяг

Төлбөр хойшлуулахад анхаарах зүйлс:

- Хүсэлт гаргах өдрийн байдлаар төлбөрийн үлдэгдэлгүй байх ;

 - Өмнө төлбөр хойшлуулах хүсэлт гаргаж байсан бол хүсэлтээ дахин ирүүлэх;

- Зөвхөн үндсэн зээлдэгч хүсэлт гаргах;

- Овог нэр, регистрийн дугаараа криллээралдаагүй бичих;

May be an image of text


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10