Эрүүл мэндийн салбарын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөлтэй Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр /2021.07.09/ дахин уулзаж цаашид хэрхэх тухайгаа зөвлөлдлөө.
Уулзалтын үеэр тэрээр: "Эмч ажилчдынхаа тавьсан саналыг дэмжиж буйгаа яамны удирдлагын хувьд дэмжиж байгаа хэдий ч сайдын эрхээс давсан асуудал тул зохих шатанд нь уламжилж шийдүүлэхээр явж байна. Одоо хамтдаа хэдэн талаасаа сууж тооцоо судалгаагаа нэгтгэн төслөө боловсруулж 9 сар гэхэд УИХ-д бэлдэж өгнө. Миний хувьд салбартаа шат шатанд ажиллаж байсны хувьд хэн нь ямар цалинтайг мэдэх учраас нэмэгдүүлэхийн төлөө, нийгмийн асуудлуудыг шийдвэрлүүлэхийн төлөө бололцоотой бүх арга хэмжээг авч ажиллах болно" гэлээ.

АДМИН








Нийгэм







