Dark Light
Нийгэм | 2021-07-10

Суудлын автомашинтайгаа сураггүй болсон иргэний цогцсыг олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

7 сарын 4-ний өдөр “Сэлэнгэ” мөрний эрэг дээр 10 иргэн зугаалж байснаас тус аймгийн харьяат иргэн Д/58 настай, эрэгтэй/, Н/50 настай, эмэгтэй/ нар нь “Ниссан Экстрал" загварын суудлын автомашинтай явж байсан бөгөөд сураггүй болсон.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Цагдаагийн газрын алба хаагчид, алба хаагч, мөн өдрийн 17:50 цагт очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 17:40 цагт иргэн Д-ийн цогцсыг /осолдсон газраас хойд зүгт 1 км-т/ нь “Сүмийн булан” гэдэг газраас олж, тус аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлж өгсөн.

Иргэн Н-ийг тус сумын “Суварга-Уул” гэдэг газраас “Орхоны гүүр” гэдэг газар хүртэл 18 км-т завиар урсаж, голын эрэг дагуу 6 км-т автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 22:00 цагт түр зогсоосон. 7 сарын 10-ны өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ. 

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19