Dark Light
Нийгэм | 2021-07-10

Хээр мотоцикл нь эвдэрсэн иргэн сураггүй алга болжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах багийн “Гүдгэрийн сайр” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун зүгт 390 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км-т/ тус аймгийн Гурвантэс сумаас “Жавхлант-Орд” ХХК-ийн нүүрсний уурхайн чиглэлд харуул А нь мотоциклтой явахдаа 7 сарын 8-ны өдрийн 05:00 цагийн орчим тус компанийн Хамгаалалтын албаны дарга Н-тай утсаар мотоцикл эвдэрсэн, унаа явуулах боломж байна уу гэж ярьснаас хойш сураггүй болсон тухай дуудлагыг 7 сарын 9-ний өдрийн 23:15 цагт хүлээн авсан.

Тус компанийн ажилчид 7 сарын 8-ны өдрийн 09:00 цагаас эхлэн харуул А/51 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 10:00 цагт Гурвантэс сумаас зүүн хойд зүгт 12 км-т мотоциклийг нь олсон. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь Гал түймэр, унтраах аврах 67 дугаар ангийн алба хаагчид  7 сарын 10-ны өдрийн 06:00 цагт хөдөлгөөн үйлдсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10