Dark Light
Нийгэм | 2021-07-10

"ГОЛ УС, ҮЕЭРИЙН АЮУЛ"-аас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг бүхий самбарыг "Туул" голын эрсдэлт, хар цэгүүдэд байршуулав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан мэдээг хүргэе.

Баянзүрх дүүргийн Шуурхай штабын утсанд ирсэн дуудлага дийлэнх хувийг тандалтын баг шинжилгээ авахгүй байна, вакцинжуулах цэгийн хаяг лавлах дуудлагууд зонхилж байна. 

Мөн Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос "ГОЛ УС,  ҮЕЭРИЙН АЮУЛ"-аас урьдчилан сэргийлэх санамж, сэрэмжлүүлэг бүхий 20 төрлийн зурагт самбарыг "Туул" голын эрсдэлт, хар цэгүүдэд байршууллаа! 

"Туул", "Улиастай" гол дагуу мотоцикльт, болон явганаар үүрэг гүйцэтгэж байгаа 36 чиглэлийн 72 алба хаагч, 6 морьтой алба хаагч голын эрэг дагуу амарч, зугаалж буй иргэдэд гол усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч мэдээ мэдээлэл зөвлөмж өгч байна! 

Хороодын хувьд иргэдийн автотээвэр болон явганаар зорчих боломжгүй зам талбайд шороо асгаж, тэгшлэх ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд зарим алслагдсан хороонд иргэд цэвэр усны нөөцийн бүсээр автомашинтай зорчиж байгаа тохиолдлуудад арга хэмжээ авч ажиллаж байна. Түүнчлэн хороо бүрийн өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, хэсгийн ахлагчид хөнгөн хэлбэрээр гэрээр эмчлэгдэж байгаа иргэдтэй холбогдож шаардлагатай зөвлөгөө өгч, хүргэлтийн үйлчилгээ хийлээ.

Урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулан иргэд бөөгнөрөх, халдвар хамгааллын дэглэм зөрчих, тусгай чиг үүргийн алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байх тохиолдол их байгаа бөгөөд хариуцлагатай иргэн та шаардлага биелүүлж, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, хайртай бүхнээ хамгаалаарай! 

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10