Автотээврийн үндэсний төвөөс мэдээлэл хүргэлээ.
“Гэрэгэ системс” ХХК-аас вакцинд хамрагдсан мэдээлэл, ПГУ шинжилгээний хариу болон Түргэвчилсэн тестийн хариуг татан авах боломжгүй болсон тул Автотээврийн үндэсний төвийн цахим тасалбар борлуулалтын www.eticket.transdep.mn системийг тодорхойгүй хугацаагаар зогсоож байна.
Иймд хот хоорондын нийтийн тээврээр зорчих иргэд та бүхэн Улаанбаатар хотын 3 Автобуудал болон 21 аймгийн Автотээврийн төвүүдийн кассаар тасалбар худалдан авах боломжтой.
Тасалбар худалдан авахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлнэ үү.
1. Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
2. Вакцины бүрэн тунд хамрагдаад 14-өөс дээш хоносон иргэд вакцины гэрчилгээ
3. Коронавруст халдвараар өвчлөөд эдгэсэн болон эмчийн магадалгаа
4. Вакцины бүрэн тунд хамрагдаад 14-өөс дээш хоноогүй иргэд ПГУ шинжилгээ эсвэл түргэвчилсэн тестийн сөрөг хариу
Эх сурвалж: Автотээврийн үндэсний төв
АДМИН








Нийгэм







