Dark Light
Нийгэм | 2021-07-11

Ховд аймаг дахин хөдөлмөрийн баатар хоньчинтой боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Монголын уламжлалт мал маллах арга ухаан, малч удмын өв соёлыг уламжлах, баяжуулан хөгжүүлэхэд үнэт хувь нэмэр оруулж буй Ховд аймгийн Дарви сумын малчин Ренцэндоржийн Цэрэндоржийн хөдөлмөр зүтгэлийг үнэлж ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цол олголоо.  

Ийнхүү Ховд нутгаас 31 жилийн дараа ХӨДӨЛМӨРИЙН БААТАР малчин төрөн гарч байна. Монгол Улсын аварга малчин, хошой аварга малчин Р.Цэрэндорж 30 гаруй жил мал маллаж, хөдөлмөр зүтгэлээрээ шагшигдаж, мал аж ахуйн салбарт үнэтэй хувь нэмрээ оруулж буй эрхэм хүндтэй хүн юм.

Мөн Сэлэнгэ аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын ахмад ажилтан Хандмаагийн Даваахүү, Сэлэнгэ аймгийн Мандал сумын ногоочин Нямдайн Бадралхүү нар МОНГОЛ УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР шагнууллаа. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10