Dark Light
Нийгэм | 2021-07-11

Голд живж байсан 5 иргэний амь насыг аварчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/457 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 07 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд Туул, Хэрлэн, Тэрэлж голын эрэг дагуу болон голоор хөдөлгөөнт завьт эргүүлээр Аврах анги, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангиудын давхардсан тоогоор 167 алба хаагч, 26 автомашин, 15 завь, дүүргийн цагдаагийн хэлтсээс 48 алба хаагч, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 16 албан хаагч үүрэг гүйцэтгэж голын усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг яриаг 6421 иргэнд хүргэж /том хүн-4852, хүүхэд-1569/, 2124 ширхэг тараах материал тарааж, голын эрэг дагуу ногоон бүсээс 50-100 метрийн зайд 1650 автомашиныг холдуулж ажилласан. Тус хугацаанд голд живж байсан 5 иргэний амь насыг аварч, голд суусан 5 автомашиныг татаж гарган аюулгүй болгож, завьт эргүүл 4, Аврах анги 2 удаа усны ослын дуудлагаар ажиллаж 1 иргэний амь насыг авран хамгаалж, 1 буцалтгүй нэрвэгдэгчийг гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч ажилласан байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10