22-ын товчоогоор гарч буй жолооч нарт аюулгүй зорчих зөвлөмж мэдээллийг өгч, хүүхдийн суудлын бүс тохируулагчийг тарааж байна. Тээврийн цагдаагийн албанаас "Ирээдүйгээ хамгаалъя" нэгдсэн арга хэмжээ буюу аяныг өрнүүлээд байгаа ба Тоёота Монголиа компанитай хамтран "Аюулгүй, Аз жаргалтай" уриан дор товчоодоор нэвтэрч буй жолооч нарт зөвлөмж мэдээлэл өгч, хүүхдийн суудлын аюулгүйн бүс тохируулагчийг үнэгүй өгч байгаа аж.
Энэ ажлын хүрээнд нийт 5000 ширхэг бүс тохируулагчийг тараах аж.
Аюулгүйн бүсээ зүүгээгүйн улмаас аливаа ослын үеэр хүүхдийн амь нас эрстэх, урд салхины шилээ мөргөж гэмтэж бэртэх зэрэг эрсдэлүүд байдаг. Тиймээс замын хөдөлгөөнд оролцохдоо жолоочоос гадна зорчигчид /хүүхдүүд/ суудлын бүсээ заавал зүүхийг албаныхан анхааруулав..
АДМИН








Нийгэм







