Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Зөрүүлэг багийн “Бүрдний-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс хойд 143 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 17 км-т/ 7 сарын 9-ний өдрийн 21:00 цагаас 22:00 цагийн хооронд дуу цахилгаантай бороо болон мөндөр орсны улмаас уруйн үер бууж, тухайн газарт нутаглаж байсан 4 өрхийн 208 бог мал өртөж хорогдсон тухай мэдээллийг 7 сарын 10-ны өдрийн 12:50 цагт хүлээн авсан. Уруйн үерт тус сумын харьяат малчин О-ын 61 ямаа, Н-н 37 хонь, 70 ямаа, П.Суурийн 15 ямаа, О-ийн 25 ямаа, нийт 4 өрхийн 208 бог мал хорогдсон. Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Зөрүүлэг багийн дарга нараар ахлуулсан ажлын хэсэг 7 сарын 10-ны өдөр тухайн газарт очиж ажилласан. Хорогдсон бог малыг булж устгах ажил хийгдэж байна.
Нийгэм | 2021-07-12
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







