Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах багийн “Гүдгэрийн сайр” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун зүгт 390 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км-т/ Тус аймгийн Гурвантэс сумаас “Жавхлант-Орд” ХХК-ийн нүүрсний уурхайн чиглэлд харуул А нь 7 сарын 8-ны өдрийн 05:00 цагийн орчим тус компанийн Хамгаалалтын албаны дарга Н-тай утсаар мотоцикл эвдэрсэн, унаа явуулах боломж байна уу гэж ярьснаас хойш сураггүй болсон тухай дуудлагыг 7 сарын 9-ний өдрийн 23:15 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь Гал түймэр, унтраах аврах 67 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд “Жавхлант-Од” ХХК-ийн ажилтнууд, орон нутгийн иргэд 7 сарын 10-ны өдрийн 06:00 цагаас харуул А /51 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 10:57 цагт сумын төвөөс зүүн хойд зүгт 18 км-т “Гүдгэрийн тал” гэдэг газраас цогцсыг олж, тус сум дахь Цагдаагийн тасгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.
Нийгэм | 2021-07-12
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







