Dark Light
Нийгэм | 2021-07-12

Хараа голд 3 автомашинтай, 17 иргэн амарч байх үед 1 иргэн усанд осолджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тодруулбал, өчигдөр Хараа голын Алтанхундагын тохой гэх газарт 3 автомашинтай, 17 иргэн амарч байх үед 1 иргэн /21н, эр/ усанд осолдсон байна.  

Онцгой байдлын газрын аврах бүлгийн 7 алба хаагч эрэн хайх ажиллагааг явуулж  байна. Тэд Хараа голд 8 км-т 3 удаа завиар болон машинтай самналт хийж, 5 км газарт 2,50 метрийн гүнд шумбалт хийж эрлийн ажиллагааг явуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоожээ. 

Өнөө өглөө /2021.07.12/- ний 06:00 цагт эрлийн ажиллагааг үргэлжлүүлэн ажиллаж байгаа аж. 

Усны ослын дуудлага, мэдээлэл нэмэгдэх хандлагатай байна гэж аймгийн ОБГ-аас  мэдээллээ. 

Голын усны түвшин эрс нэмэгдсэн гэдгийг мэргэжлийн байгууллагаас байнга мэдээлж байгаа ч иргэдийн болгоомжгүй байдал, аюулгүй байдлаа хангахгүй байх явдал гарсаар байна. 

Мөн аймгийн ОБГ-ын 5 албан хаагч Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд осолдсон 2 иргэнийг эрэн хайх ажиллагаанд ажиллаж байгаа юм байна.

Хараа голын усны түвшин 185 см,  

Шарын гол 279 см, 

Хүйтний гол 320 см үерийн түвшинд байна. 

Гол усны дэргэд бага насны хүүхдийг хараа хяналттай байлгах, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, баталгаат зам гүүрээр зорчихыг мэргэжлийн байгууллагуудаас зөвлөж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10