Dark Light
Нийгэм | 2021-07-13

Үерт урсаж онхолдсон машинаас 7 иргэнийг аварчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хоршоолол багийн “Хунгийн булаг” гэдэг газарт долдугаар сарын 12-ны өдрийн 23:45 цагийн орчим усархаг аадар бороо орсны улмаас уруйн үерт 1 автомашин урссан тухай дуудлагыг долдугаар сарын 13-ны өдрийн 00:10 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 02:00 цагт очиход Баянхонгор аймгаас тус аймгийн Ихтамир сумын чиглэлд иргэн Б-гийн жолоодож явсан 6 зорчигчтой “Ландкруйзер 80” загварын суудлын автомашин уруйн үерт урсаж онхолдсон байсныг татаж босгосон. Жолооч болон 6 зорчигч нь эсэн мэнд автомашинаасаа гарчээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19