Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн “Хорин нэгийн-Арал” гэдэг газар Эгийн голын эрэг дээр 5 хүн зугаалж байснаас 1 хүн живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 08-ны өдрийн 18:49 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийн хүмүүс Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн П /28 настай, эрэгтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. Долдугаар сарын 12-ны өдрийн байдлаар 3 бүлэгт хуваагдаж, 1 дүгээр бүлэг: Хантай багийн “Шүлхэгнэг” гэдэг газраас “Хантай” гэдэг газар хүртэл 30 км-т завиар, 2 дугаар бүлэг: Хонгор багийн “Хорин нэгийн-Арал” гэдэг газраас “Могойн тохой” гэдэг газар хүртэл нийт 15 км-т, голын эрэг дагуу явган болон автомашинтай, 3 дугаар бүлэг: Хонгор багийн “Хорин нэгийн-Арал” гэдэг газраас “Баянгийн-Ар” гэдэг газар хүртэл нийт 16 км-т завиар, 2-2.5 метрийн гүнд 3 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, иргэн П-гийн цогцсыг энэ сарын 12-ны өдрийн 17:00 цагт Эгийн голын бургасан дотор усны мандал дээр хөвж байсныг олж, тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлж өгсөн
АДМИН








Нийгэм







