Dark Light
Нийгэм | 2021-07-13

Хэрлэн голд осолдсон 28 настай эрэгтэйн цогцсыг олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн “Зараа булан” гэдэг газар 14 хүн “Хэрлэн” голын эрэгт зугаалж явснаас Говьсүмбэр аймгийн Баянтал сумын харьяат иргэн Б голын усанд сэлэхээр ороод живсэн тухай тухай дуудлагыг долдугаар сарын 10-ны өдрийн 14 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газар, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тус аймгийн харьяат иргэн Б /28 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. 07.12-ны өдрийн 10:10 цагт иргэн Б-гийн цогцсыг /осолдсон газраас 15 км-т/ “Зараагийн хошуу” гэдэг газар усны мандалд хөвж байсныг олж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Цагдаагийн хэсгийн байцаагчид шилжүүлж өгчээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19