Dark Light
Нийгэм | 2021-07-13

Хараа голд осолдсон 21 настай эрэгтэйг эрэн хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн “Алтанхундагын тохой” гэдэг газар 17 хүн “Хараа” голын эрэгт зугаалж байснаас 1 хүн усанд сэлж байгаад живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 11-ны өдрийн 17:05 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат иргэн О /21 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. Долдугаар сарын 12-ны өдрийн байдлаар 1 дүгээр багийн “Алтанхундага” гэдэг газраас “Бүрэнтолгой” гэдэг газар хүртэл нийт 13 км-т завиар урсаж, 2-2.5 метрийн гүнд 4 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:35 цагт түр зогсоосон. Харин долдугаар сарын 13-ны өдрийн 06:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19