Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Шимт нарс” гэдэг газар компанийн 13 ажилтан “Хараа” голын эрэгт зугаалж байснаас 1 хүн нь загас барьж байгаад живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 11-ний өдрийн 18:20 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид долдугаар сарын 12-ны өдрийн 07:43 цагт очиж, тус сумын харьяат иргэн М /21 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 08:10 цагт /осолдсон газраас зүүн зүгт 5 метр зайд 3 метрийн гүн/ “Шимт нарс” гэдэг газраас цогцсыг олж, тус сумын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгчид шилжүүлэн өгчээ.
АДМИН








Нийгэм







