Dark Light
Нийгэм | 2021-07-13

Баянхонгор аймгийн Баянцагаан суманд хиймэл нуурын усанд осолдсон 2 иргэний цогцсыг олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Гичгэнэ багийн “Цагдуултайн-Ам”-ны хиймэл нууранд 2 иргэн сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 07.12-ны өдрийн 15:52 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянцагаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 16:40 цагт очиж, тус аймгийн Баянцагаан сумын харьяат иргэн Г /32 настай эрэгтэй/, Н /29 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 17:00 цагт иргэн Н-ийн цогцсыг нуурын эргээс 5 метрийн зайд усны мандал дээр хөвж байсныг олж, тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлж өгсөн. Нэмэлтээр тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 07.13-ны өдрийн 02:00 цагт очиж хоносон. 07.13-ны өдрийн 06:15 цагт иргэн Г-гийн цогцсыг эргээс 15 метр, 6 метрийн гүнээс олж, тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлж өгчээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10