Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн “Улаантолгой” гэдэг газарт 07.12-ны өдрийн 20:50 цагийн орчим 1 зорчигчтой автомашин “Тамир”-ын голыг гатлах гэж яваад живсэн тухай дуудлагыг 07.12-ны өдрийн 21:10 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид мөн өдрийн 23:05 цагт очиход Улаанбаатар хотоос тус аймгийн Ихтамир сумын чиглэлд иргэн А /42 настай, эмэгтэй/, охин Э /12 настай, эмэгтэй/-ийн хамт “Ландкруйзер 200” загварын суудлын автомашинтай “Тамир”-ын голыг гатлах гэж яваад автомашин нь живж, иргэн А, Э нар автомашины бүхээг дээрээ сууж байсныг эсэн мэнд аюулгүй газарт автомашины хамт татаж гаргажээ.
АДМИН








Нийгэм







