Dark Light
Нийгэм | 2021-07-13

Суудлын автомашинтайгаа сураггүй алга болжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сэлэнгэ мөрний эрэг дээр зугаалж байсан 11 иргэдээс тус аймгийн харьяат иргэн Д, Н нар “Экстрал” загварын суудлын автомашинтай сураггүй болжээ.

Сэлэнгэ мөрөнд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг Цагдаагийн байгууллагаас долоодугаар сарын 9-ний өдрийн 15:09 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, тус аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийн хүмүүс иргэн Н /50 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Долоодугаар сарын 12-ны өдрийн байдлаар 2 бүлэгт хуваагдаж,

1 дүгээр бүлэг: “Ноён-Уул” гэдэг газраас “Сүмийн булан” гэдэг газар хүртэл нийт 85 км-т завиар урсаж, голын эрэг дагуу нийт 15 км-т явганаар болон автомашинтай,

2 дугаар бүлэг: “Сүмийн булан” гэдэг газраас “Ноён-Уул” гэдэг газар хүртэл нийт 90 км-т завиар урсаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:35 цагт түр зогсоосон бөгөөд өнөө өглөөний 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00