Dark Light
Нийгэм | 2021-07-13

Хоточ банхар нохойг мал хариулгад сурган ашиглах хэвшүүлэх зорилтот төслийг эхлүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хоточ банхар нохойг мал хариулгад сурган ашиглах уламжлалт хэрэглээг сэргээн хэвшүүлэх зорилтот төслийг эхлүүллээ. 

Ингэснээр Цоохор ирвэс мал руу халдсанаас үүдэн малчид  ховор амьтдыг хөнөөх зөрчлийг бууруулах, зогсоох боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Цоохор_ирвэсийг хамгаалах, түүний идэш тэжээл болох уулын туруутан амьтдын ус, бэлчээр хомсдохоос сэргийлэх, зүй бус хорогдлыг бууруулах, мал хариулгыг сайжруулах зэрэг давуу талтай учир Хоточ банхарыг мал хариулгад ашиглах уламжлалыг хэвшүүлэн, хэрэгжүүлэхээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Уг төслийг Баянхонгор аймгийн Баянцагаан, Шинэжинст, Говь-Алтай аймгийн Чандмань, Эрдэнэ сумдаас малчин айл өрх сонгон хэрэгжүүлэх юм. 

Сонгогдсон малчин айлд  Хоточ банхар нохдыг хүлээлгэн өгч мал хариулах аргад сургаж, банхар нохой болон тооны хонь, ямаанд хүзүүвч зүүж  мониторинг хийхээр төлөвлөжээ.

Эх байгальдаа Ээлтэй хандацгаая

Эх сурвалж: Байгал орчны яам 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10