Dark Light
Нийгэм | 2021-07-13

Т.Баярхүү: Хөл хорио тогтоовол аюултай, тогтоохгүй бол аюулгүй гэсэн үг биш

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү өөрийн цахим хуудаст ойрын хавьтлаас халдвар эерэг гарах хувийн талаар мэдээлжээ. 

Тэрээр: "Хөл хорио тогтоовол аюултай, тогтоохгүй бол аюулгүй гэсэн үг биш. Тохиолдлын тоо буурч байгаа хэдий ч эрсдэл маш өндөр хэвээр байна. 

2021 оны долдугаар сарын 3-9-ний өдрүүдэд нийт 13,022 ойрын хавьтал тогтоогдсон.

Үүнээс

9,662 (74.2%) гэр бүлийн,

385 (3%) төрөл садан,

124 (1%) албан байгууллагын,

46 (0.4%) найз, нөхөд,

49 (0.4%) нэг байр, хашааны,

3 (0.0%) арга хэмжээ, цуглаанд хамт оролцсон,

25 (0.2%) бусад гэсэн бүлэгт ангилагдах хавьтал байна.

Мөн халдварын холбоо хамаарлын мэдээлэл тодорхойгүй 2,728 ойрын хавьтал байна.

Ойрын хавьтлаас халдвар эерэг гарах хувь гэр бүл (15.9%), албан байгууллага (10.5%), төрөл садан (7.8%)-гийн хавьтлуудын дунд өндөр байна" гэжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19