Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Төв аймгийн Зуунмод суманд ажиллаж Аймгийн эрүүл мэндийн төв болон Онцгой комиссын шуурхай штабын үйл ажиллагаатай танилцлаа. Тэрээр аймгийн Шуурхай штабт ажиллах үеэрээ "Аймгийн удирдлагууд өнгөрсөн хугацаанд шаардлагтай арга хэмжээнүүдийг авч хөл хорио, хязгаарлалт, халдвар хамгааллын дэглэм сахиулах гээд олон ажлуудыг хэрэгжүүлж Улсын онцгой комиссын шийдвэрүүдийг хэрэгжүүлж ирсэн. Одоо тайвширч назгайрч болохгүй. Аймгийн Онцгой комисс бол ерөнхийдөө алжаал тайлах маягтай назгай эзэнгүй байна. Төв аймаг бол онцгой бүс. Улаанбаатар хоттой залгаа. Хөл хөдөлгөөн их. Зорчих хөдөлгөөн өндөр. Халдварын тохиолдол нэмэгдэх эрсдэл өндөр. 20 гаруй сумтай.
Аялал жуулчлал амралт зугаалгын цагуудаар иргэд орон нутагт ихээр зорчиж байгаа энэ үед Аймгийн Онцгой комисс ийм байдалтай ажиллахгүй. Та нар үндсэндээ онцгой комиссын шуурхай штабаа хаагаад бүгд амарч байгаа хүмүүс байна. Би ингэж дүгнэж байна. Ийм байдалтай байж болохгүй. Энд чинь эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмнэлзүйн асуудлууд гээд асуудал их байна. Бид сая эмнэлэг дээр очоод ирлээ. Эмнэлгийн удирдлагууд ямар зовлон хэлж байна. 400 гаруй өвчтөнтэй. Эмч сувилагчид амралтгүй ажиллаж байна. Зарим нь цалин хөлс нь олгогдоогүй. Эм тарианы асуудлууд хүндрэлтэй. Ийм байхад аймгийн удирдлагууд эрүүл мэндийн яам, эмийн агентлаг гээд эрүүл мэндийн байгууллагуудтай холбогдоод эм тариа тоног төхөөрөмж эм хэрэгслээр хангаж байх гол зохицуулалтыг хийж байх ёстой хүмүүс иргэдтэйгээ адилхан амралтын горимд шилжиж байгаа нь болохгүй. Танай аймаг үнэхээр унтаа байна. Энэ шуурхай штабаа бүрэн бүрэлдэхүүнээр нь ажиллуул. Манай улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт Засгийн газар, Улсын онцгой комисс амралтгүй ажиллаж байна. Халдварын тохиолдлыг бууруулах иргэдийг дархлааг дэмжих, эрсдэлийг бууруулах зорилгоор аймаг орон нутгийн удирлагуудад зөвлөж, туслаж, зорчих хөдөлгөөнд нь хяналт тавьж зохицуулалтыг хийж аймаг орон нутагт эрсдэлгүй байлгах тал дээр бүх нийтийн амралтын өдрүүдээр онцгой зохион байгуулалттай бэлэн байдалд ажилла гэсэн үүрэг чиглэл өгсөн байгаа. Гэтэл тийм асуудал байхгүй байна. Бид энд хэлж бэлдүүлж ирж танилцаж байгаа асуудал огт биш. Байгаа байгаа газрууд дээр нь шууд очиж танилцаж байна. Бүхэл бүтэн аймгийн онцгой комисс ийм зохион байгуулалтгүй ийм эзэнгүй, ийм хариуцлагагүй байж болохгүй. Хүн амын тал хувь амьдарч байгаа Улаанбаатар хоттой хил залгаа амьдарч байгаа Төв аймгийнхан Улаанбаатар хотын эрсдэлийг бууруулах, халдварын тохиолдлыг бууруулахад онцгой дэмжлэг үзүүлж ач холбогдол өгч ажиллаж байх ёстой. Хэдэн жижүүрийн алба хаагчдаа орхичихоод дарга нар нь өөрсдөө байдаггүй, ийм асуудал огт байж болохгүй" гэлээ.
АДМИН








Нийгэм







