Dark Light
Нийгэм | 2021-07-13

Морьт болон мотоциклтой эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сэлэнгэ аймгийн хэмжээнд бороо хур их орсоны улмаас гол, нуурын усны түвшин нэмэгдсэн байгаа тул иргэдийг гол, усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Цагдаагийн газраас морьт болон мотоцикльтой эргүүлийн үүрэг гүйцэтгэж иргэдэд үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх яриа таниулга хийж, зөвлөмж өгч  ажиллаж байна.

Иргэд та бүхэн:

Гол, нуурын  эрэг орчимд амарч зугаалахгүй байх, 

Согтууруулах ундаа  хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй, уснаас хол байх, 

Хүүхдийг хараа хяналтгүй гол,  усны ойролцоо тоглуулахгүй байх,

Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаатай зам гүүрээр зорчихыг цагдаагийн байгууллагаас анхааруулан сэрэмжлүүлж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10