Dark Light
Нийгэм | 2021-07-14

Хуй салхинд 13 айлын байшингийн дээвэр хууларч, 32 айлын гэр, хашаа нурж, эвдэрчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, “Тахилт”-ын хэсэг долдугаар сарын 13-ны өдрийн 14:30 цагийн орчим түр зуурын хуй салхи үүссэний улмаас тус хорооны Тахилт хэсгийн 7, 8, 18 дугаар гудамжны айлуудын хашаа, гэр нурж, байшингийн дээвэр хууларсан тухай мэдээллийг мөн өдрийн 14:55 цагт дүүргийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Мэдээллийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон дүүргийн Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг 07.13-ны өдөр тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцсан. Хуй салхинд 13 айлын байшингийн дээвэр хууларч, 32 айлын гэр, хашаа нурж, эвдэрчээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10