Dark Light
Нийгэм | 2021-07-14

“Бага түргэний хүрхрээ”-ээс хальтарч ус руу унасан хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Бор бургас багийн “Бага түргэний хүрхрээ” гэдэг газар  12 хүн “Бага түргэний хүрхрээ”-нд зугаалж байснаас 1 хүн хүрхрээн дээрээс /22 метрийн өндөр/ хальтарч ус руу унаж, осолдсон тухай дуудлагыг 07.12-ны өдрийн 16:15 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид 07.13-ны өдрийн 05:00 цагаас 23:00 цаг хүртэл Орхон аймгийн харьяат иргэн Д /35 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. 07.13-ны өдрийн байдлаар тус сумын Бор бургас багийн “Бага Түргэний хүрхрээ” гэдэг газарт 10 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, хүрхрээний 5 метрийн гүн усанд 6 удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 23:00 цагт түр зогсоосон. 07.14-ний өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19