Dark Light
Нийгэм | 2021-07-14

“Хараа” голд живсэн иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн “Алтанхундагын тохой” гэдэг газар 17 хүн “Хараа” голын эрэгт зугаалж байснаас 1 хүн усанд сэлж байгаад живсэн тухай дуудлагыг 07.11-ны өдрийн 17:05 цагт хүлээн авчээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат иргэн О/21 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. 07.13-ны өдрийн байдлаар 1 дүгээр багийн “Алтанхундагын тохой” гэдэг газраас Орхон сумын Энхтал багийн “Бүрэнтолгой” гэдэг газар хүртэл “Хараа” голын усаар нийт 15 км-т завиар урсаж, 2 метрийн гүнд 4 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:30 цагт түр зогсоосон. 07.14-ний өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19