Dark Light
Нийгэм | 2021-07-14

Ойн түймэртэй тэмцэх 20 автомашин Монголд хандивлана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв, Дэлхийн худалдааны байгууллага болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн Женев төвтэй Олон улсын иргэний хамгаалалтын байгууллага /ОУИХБ/-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Мариатоу Яптай танилцах уулзалт хийлээ.

Энэ үеэр хатагтай М.Яп-ыг тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын нэр хүндтэй хариуцлагатай албан тушаалд томилогдсонд баяр хүргэж, Монгол Улс ОУИХБ-ын бүрэн эрхт гишүүнээр 2002 онд элсэн орсноос хойш манай Онцгой байдлын албаны боловсон хүчний  мэдлэг чадавхийг чанаржуулан бэлтгэхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлж ирснийг өндрөөр үнэлж байгаагаа онцлов.

Ерөнхий нарийн бичгийн дарга М.Яп энэ жил ОУИХБ үүсч байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байгааг онцлон тэмдэглэж, цаашид байгалийн гамшиг, онцгой байдлын салбарын олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр Монгол Улстай үргэлжүүлэн хамтран ажиллахаа илэрхийллээ.

Мөн тэрээр Монгол Улсын ой, хээрийн түймэртэй тэмцэх чадавхийг дээшлүүлэх зорилгоор ОХУ-д үйлдвэрлэгдсэн УАЗ-390945 загварын 20 автомашин хандивлана.

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий газар 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10