Dark Light
Нийгэм | 2021-07-14

Алтай таван богдын оргилд Токио олимп сангийн цом хүрлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Токио-2020" олимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит "Токио олимп сан"-гийн цомыг 21 аймгаар аялуулсан юм.

Тэгвэл энэ удаа Монгол Улсын Гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр тэргүүтэй уулчид Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг төрийн далбааны хамтаар Алтай таван богд уул, гурван улсын хил Найрамдал оргил (4182 м) болон Монгол, Оросын хилийн нэгдүгээр баганад бараалхуулжээ.

2021 оны зуны олимпын XXXII наадам нь долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд Японы Токио хотноо болно. Олимпын наадмыг угтан зохион байгуулж буй “Токио олимп сан”-гийн цом аялсан аймаг нэрэмжит үйл ажиллагааг зохион байгуулж, сурталчлах, хандив цуглуулах үүргийг хүлээж ирсэн ба 8.2 кг жинтэй цомыг "Эрдэнэт" үйлдвэрийн зэсээр бүтээж, шижир алтаар бүрсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10